Skip links

Uncategorized

Бумсан /Буман сангийн хураангуй гэдэг/

10,000.00

Төвөдийн хамгийн анхны хийд Самъяа хийдийг байгуулж байх цаг үедээ Ловонбадамжунай бурхан энэхүү номыг зохиосон гэдэг. “Бумсан” нь мал ахуй гарз гарлагагүй байх, хол аян замд явах, ажил үйлсийг бүтээх зэрэг хүмүүний эгээрэл хүсэл бүхэнд айлтгана. Хишиг буяныг хураах болон хэл амыг буцаана. Олон бурхан, сахиусны сан ариусгал юм.

Бумчин

1,000.00

Хүүхэд тогтооно, өвчинд нэрвэгдэх, хүүхдийн 15 ад зэтгэрийг арилгахад айлдуулна.

Бумчин 100

200.00

Нас урт, өвчингүй байж эд өглөг арвижин, хүүхэд нялхасыг өвчин зовлонгоос аварна.

Ванганчагжа

1,000.00

Газар лусын хорлол болон өвчинд баригдах, ураг удмын лусын хорлол, хараал жатга, барцад гарах үед уншуулбал зохистой.

Гавсүм

1,000.00

Богд ламын айлдсан Бурхан багшийн магтаал бөгөөд сайн мөрд хөтлөх эрүүл энх номын мөрөөс хагацахгүй байхын тухайд уншдаг. Бурхан багшийг янагуухын үүднээс магтсан магтаал. 2 заяа ялгах, хойтын буянд айлтгал бөгөөд тоо авч уншваас аньс гэтлэхийн зовлонг амирлуулдаг хэмээн дээдэс мэргэд айлдсан байдаг.

Гал суудал /жилийн засал/

5,500.00

Гал суудалд суусан хүмүүс ихэвчлэн уншуулна. Гал суудалд суусан эмэгтэй хүн ихэвчлэн өвдөх, өвчин ороох зэрэг нигууртай байдаг. Галд суусан эр,эм хүмүүс сэтгэл хөөрөх, ааш эвдрэх зэрэгт голлон уншуулбал жилийн цээр, зэрэгт ихэд тустай. Гал суудлын цээрийг арилгаж, барцадыг арилган засна.

Ганжид додва

200.00

Дэмчог, хажид бурханы магтаал тахил. Цөвүүн цагт ялгамжаатай туслах бурхадын тангарагтай, энэ нас ба хойтын буянд айлтгаж болно. Аливаа нэгэн ажил үйлсийг түргэн бүтээх, тухайлсан хэрэгт уншуулна. (16,21,50,100 удаа г.м)

Ганзага сан

6,000.00

Цонлха бурханы үүднээс уншиж байгаа Худалдаа Наймааны ном
1. Үргэлж арилжаа наймаа хийдэг хүн.
2. Шинэ юмсыг зарах.
3. Байр, машин зарах тэргүүтэнд ч олонтоо айлдуулж болно.

Гариг засал

20,000.00

8,18,19,27,29 буюу догшин 5 гаригийн засал. Зурхайн ёсоор гараг эрхшээдэг бөгөөд тухайн гараг бүр хатуу, зөөлөн үр гардаг. 8,18,19,27,29-ний гараг эрхшээл нь хатуу тул гараг заслыг тусгайлан засуулваас үйлс бүтэлгүйтэх, өвдөх, гэнэтийн осол, бэртэх зэрэг харшлах шалтгаан амирладаг учиртай

Нүүр хуудас
Сагс
Хайлт

Санал хүсэлт

Захиалга шалгуулах